Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны мэдээ

2017-10-20
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ
ДУУДЛАГА ХУДАЛДААГ 1 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

            Аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/225 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг интернетээр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 1 байршилд дуудлага худалдаа зохион байгуулагдлаа..

            Сүмбэр сум 3-р багт “Амтат зоог” зоогийн газраас урагш Дашваанжил ХХК-ий ШТС-ын замын эсрэг талд зарлагдсан 1900 м2 газарт 4 оролцогч оролцож иргэн Ц.Мөнх-Эрдэнэ хамгийн өндөр үнийн санал буюу 11100000 /Арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?