Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны зар
2017-09-18

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/225 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна.
- Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу Сүмбэр сумын 3 дугаар багт “Амтат зоог” зоогийн газраас урагш “Дашваанжил” ХХК-ий шатахуун түгээх станцын замын зүүн талд 0,19 га /1900м2/ газрыг зоогийн газар, зочид буудлын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
- Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван тав/
- Анхны үнэ: 7600000 /Долоон сая зургаан зуун мянга/ төгрөг
- Дэнчин: 760000 /Долоон зуун жаран мянган/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100220500941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх.
- Гэрээний зүйл: Сүмбэр сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
- Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар нэвтэрч оролцоно.
- Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл бүртгэж, баталгаажуулна.
- Дуудлага худалдаа эхлэх: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
- Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 17:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
- Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам: : Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
- Газрын байршил, хил хязгаарын зураг схем: X=298948.309 Y=5137756.676 X=298914.421 Y=5137739.484 X=298937.041 Y=5137694.894 X=298970.930 Y=5137712.085
Техникийн нөхцлүүд: Цахилгаан болон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, техникийн нөхцлүүд авагдсан болно.
- Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, техникийн нөхцөл, мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын 104 тоот өрөөнд өгч байна.
Холбоо барих утас: 70543023, 99665607, 99549278
Санал асуулга