СҮМБЭР СУМЫН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ЦАХИМААР САНАЛ АВЧ БАЙНА.
2025-04-20

ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД !!!
Засгийн газрын 2024 оны 92 дугаар тогтоол “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 3.24.6 дахь хэсгийн дагуу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2026 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулах газар эзэмших, ашиглах саналыг иргэн, хуулийн этгээдээс 2025 оны 09 дүгээр сарын 15 хүртэл дараах хэлбэрээр авч байна. Үүнд:
1. www.egazar.gov.mn цахим системээр санал авах;
2. Сүмбэр сумын Засаг даргад хандан цаасан хэлбэрээр өргөдөл, хүсэлт, албан бичиг өгөх;
Дээрх хугацаандаа ирүүлээгүй хүсэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх боломжгүйг анхаарна уу!!!
Холбоо барих утас: 91108310
Мөн цахим хүсэлт өгөх иргэн, хуулийн этгээд дараах QR кодоор саналаа өгнө үү.
Санал асуулга