Газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулж байна
2025-05-01

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар 4 нэгж талбарт дуудлага худалдаа зарлаад байна.
I.Сүмбэр сумын 1 дүгээр багт үйлдвэрлэл 1-114 тоотын урд талд 5 га /50000 м2/ газрыг агуулах, агуулахын байгууламжын зориулалтаар
II.Сүмбэр сумын 1 дүгээр багт аяган 4 гудамжны баруун талд 0,25 га /2500 м2/ газрыг шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар
III.Сүмбэр сумын 1 дүгээр багт Мэжик бридж ХХК-ийн зүүн талд 0,1672 га /1672 м2/ төмөр замын хамгаалалтын зурвас газрын зориулалтаар
IV.Сүмбэр сумын 3 дугаар багт Гомбосүрэн ноёны өргөн чөлөө 3-300г зүүн талд 0,0081 га /81 м2/ худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар тус бүр зарласан байна.
Санал асуулга