БОРЖИГОН ЧУУЛГЫН БАРИЛГЫН ХЯНАЛТ





Барилгын мэдээлэл: цутгамал төмөр бетон каркасан хийцлэлтэй 3 давхар зоорьтой. 308 хүний суудалтай үзвэр үйлчилгээний зориулалттай барилга юм.
Барилгын ажлын гүйцэтгэл: 2024.01.30-ны өдрийн байдлаар Барилгын гадна металл фасадын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй угсралтын ажил хийгдэж байна. Барилгын талбайд фасадны 10 хүний бүрэлдэхүүнтэй баригад ажиллаж байна. Талбайн инженерээр н.Түвшинтөгс, захиалагчийн хяналтын инженерээр ГХБХБГ-н Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрдалай ажиллаж Барилгын талбайгаас металл фасадны дулаалгын /эрдэс хөвөнг/ 1м2 хэмжээтэй дээж авч шинжилгээнд хамруулахаар болов.
Захиалагч: АЗДТГ
Барилга захиалагчийн хяналт: Аймгийн ГХБХБГ
Зураг төсөл: “Ориент плюс” ХХК
Гүйцэтгэгч: “Хөшиг Уул” ХХК
Гэрээний хугацаа: 2023.05.30-2024.09.06
Гэрээний дүн: 8.232.644.913