ГУДАМЖ ТАЛБАЙН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ НЭМЖ СУУРИЛУУЛАХ АЖЛЫН ЯВЦ

2023-09-11

Барилгын мэдээлэл: Гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмж суурилуулах ажил нь Сүмбэр сумын 3-р баг Гашуун Тагт, Баянбулаг, Нарангын  эгнээнд байрлах БЗӨБЦТС ТӨХК Говьсүмбэр салбарын мэдлийн  ЦДАШ тулгуур дээр ган гартай 150ватт гэрэлтүүлэгийн толгой суулгаж СИП кабель татах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.            Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр Сүмбэр сумын ЗДТГ-ын захиалгатай Гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлыг “Оджи Од” ХХК 2023 оны 08 дугаар сарын 01ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Гэрэлтүүлгийн ажил 2023 оны 8 дугаар 20-нд эхэлсэн. Барилгын талбайд тус компанийн захирал С.Лхагва-Оргил болон, мэргэжилтэн болон туслах 2-3 хүний бүрэлдэхүүнтэй нэг өргөх механизмын хамт ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл:  ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдасны дагуу шнэ суурьшлын бүс болох Трасс-1 Гашуун, Тагтын эгнээнд 65ширхэг гэрэлтүүлгийн толгой тэжээлийн хамт угсрах, гэрлийн ватт 150Вт лед толгойг зориулалтын ф40 ган турбагаар матаж хийсэн гар дээр угсарч Цахилгаан дамжуулах агаарын шугамд /ЦДАШ/ угсарсан, тэжээлийн 3х35мм2 +1х16мм2 хөндлөн огтлолтой СИП кабелиар татсан. БЗӨБЦТС ТӨХК Говьсүмбэр салбараас гаргасан техникийн нөхцлийн дагуу шинэ суурьшлын бүс Гашууны эгнээний баруун талд байрлах КТПН гаргалгаа гаргаж щит угсарсан. Трасс-2  шинэ суурьшлын бүс Баянбулангийн эгнээ 13-14, Шивээгийн 1-4 эгнээнд 62ширхэг гэрэлтүүлгийн толгой тэжээлийн хамт угсрах, гэрлийн ватт 150Вт лед толгойг зориулалтын ф40 ган турбагаар матаж хийсэн гар  дээр угсарч Цахилгаан дамжуулах агаарын шугамд /ЦДАШ/ угсарсан, тэжээлийн 3х35мм2 +1х16мм2 хөндлөн огтлолтой СИП кабелиар татах. Трасс-3 Сүмбэр сумын 4-р багийн төвд 120ватт 3 ширхэг толгой бусад тоноглолын хамт суулгах ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байна. 
    

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?