АЙМГИЙН ТӨВИЙН 2,8КМ АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ

2023-07-20

Аймгийн төвийн 2,8км автозамын ажлын гүйцэтгэл 75 хувьтай үргэлжилж байна. Ажлын явцад Сүмбэр сумын 3-р баг Шинээр баригдаж байгаа Боржигон чуулгын барилгын урд хэсгийн авто замын ажлын зурагт ус зайлуулах хоолойгүй хийгдсэий улмаас барилга, зам талбай усанд автсан. Энэ байдлыг засаж сайжруулахын тулд авто замын зураг төслийн байгууллага “Танил санаа” ХХК-ний ИТА, 2017 онд Найрамдал хотхоны ус зайлуулах далангын ажлыг зураг төслийг боловсруулсан “Гидродизайн” ХХК-ний ИТА аймгийн ГХБХБГ, АЗДТГ, ИТА-д гэсэн бүрэлдэхүүнтэй автозамын ажилд ус зайлуулах шугам хоолой шинээр төлөвлөх, зураг төсөл боловсруулах, өмнө хийгдсэн далан сувгийн ажилтай уялдуулж зураг төслийг боловсруулах ажлыг зохион байгуулсан. Тус зураг төслөөр автозамын трассын дагуу 2 байршил ф1000мм төмөр бетон ус зайлуулах шугам хоолойн төлөвлөхөөр болсон. Цаашид АЗДТГ- 2023 онд Найрамдал хотхоны гадаргын ус зайлуулах суваг шуудууны ажлыг зураг төсөвт тодотгол хийх ажлыг зохион байгуулах, 2025 оны улсын төсөвт үерийн далангийн ажлыг төсвийг суулгах ажлыг зохион байгуулж ажиллахаар болсон. 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?