Газрын төлбөр ноогдуулалт түүний мэдээлэл

2023-11-15

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ИТХ-ны 2022.12.20-ны 06-р тогтоол, Шивээговь сүмын ИТХ-ны 2022.12.19-ний 10-р тогтоол, Баянтал сумын ИТХ-ны 2022.12.20-ны 08-р тогтоолуудын 2023 оны төсөвт төвлөрүүлэх орлогын газрын төлбөрийн дагуу нийт гурван сумын 499,900,000 төгрөгийг төвлүүлэх тогтоолын дагуу  Газрын кадастрын цахим системд бүртгэлтэй хүчинтэй гэрээг үндэслэн нийт 11240 нэгж талбарт татвар, төлбөрийн 486,325,000 төгрөгний ногдуулалтыг үүсгэж татварын системд илгээж ажилласан. Үүнд: 2115 нэгж талбарт газрын төлбөрийн ногдуулалт, 9125 нэгж талбарт газрын татварын ногдуулалт   үүсгэсэн. Татварын хэлтэс газрын татвар, төлбөрийг үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу хураах ажлыг хэрэгжүүлж байна. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны  байдлаар 298,716,873 төгрөгийн төлбөрийг төвлөрүүлсэн байна.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?