ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2023-11-10

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/326 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна.

  1. Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах 2 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явагдана.
  1. Сүмбэр сумын 1 дүгээр багт, Төмөр замчдын хотхон 0.0021 га /21м2/ газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
  2. Сүмбэр сумын 2 дугаар багт, 1-р сургуулийн баруун талд 0.0124 га /124м2/ газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар
  1. Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван таван/
  2. Анхны үнэ: 1-р байршил 94,500 /Ерэн дөрвөн мянга таван зуун / төгрөг

2-р байршил 558,000 / Таван зуун тавин найман мянга/ төгрөг

Дэнчин: 1-р байршил 9,450 /Есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөг

                           2-р байршил 55.800 /Тавин таван мянга найман зургаан/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамж буюу 12500 төгрөгийг 100220000941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх.
  2. Гэрээний зүйл: Сүмбэр сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
  3. Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар найдвартай сүлжээний доголдолгүй газраас нэвтэрч оролцоно.   
  4. Дуудлага худалдаанд оролцогчдыг  бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар /08:30-17:30/ бүртгэж, баталгаажуулна.
  5. Дуудлага  худалдаа  эхлэх:  Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
  6. Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
  7. Дуудлага худалдааны ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?