ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАЖ БАЙГАА БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2023-04-19

      Сүмбэр сумын 3 дугаар баг “Найрамдал хотхон”-нд баригдаж байгаа 32 айлын орон сууцны  барилга угсралтын ажилд 2023.04.18-ны өдөр хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүллээ. Тухайн өдрийн байдлаар Барилгын 3 дугаар давхарын цутгамал төмөр бетон каркасын ажил дууссан 4 дүгээр давхарын хэв, арматурын бэлдэц бэлтгэж байна. Ажлын гүйцэтгэлтэй танилцаад Барилга захиалагчийн дүрэм, Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм БНбД 11-04-15, Цутгамал төмөр бетон, төмөр бетон бүтээцийн БНбД 52-02-05, Барилга угсралтын ажилд мөрдөгдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар БД 12-101-05 -г мөрдлөг болгож ажиллах талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллаа. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 45 хувьтай.

Захиалагч: Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар                                        

Зураг төслийг: “Жаргалант хийц” ХХК                                                         

Захиалагчийн хяналт: Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар

Гүйцэтгэгч: “Осо констракшн ” ХХК                                                                          

Гүйцэтгэх хугацаа: 2021-2023 он

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?