ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАЖ БАЙГАА БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ




Соёлын Яамны хөрөнгө оруулалттай орон нутагт эрх шилжсэн Боржигон чуулгын барилга угсралтын ажилд 2023.04.18-ны өдөр барилга захиалагчийн хяналтыг хэрэгжүүллээ. Барилгын цутгамал төмөр бетоны ажил бүрэн дууссан. Барилгын хучилтын ган татанг хөндлөн дагуу холбоос, өргийн материал хөнгөн блок, тоосго талбайд буусан байна. Материалаас дээж авч шинжилгээнд хамруулахаар лабораторид хүргүүлсэн. Өрөгт бүтээц БНбД 51-02-05, Дуу дулаан тусгаарлалтын ажил БНбД 31-08-05, Ган бүтээц БНбД 53-02-05 зэрэг барилга угсралтын ажилд мөрдөгдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар БД 12-101-05 -г мөрдлөг болгож ажиллах талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллаа. Барилга угсралтын ажлын гүйцэтгэл 70 хувьтай.
Захиалагч: Аймгийн Засаг даргын Тамгын газар
Зураг төслийг: “Ориентплюс” ХХК
Захиалагчийн хяналт: Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар
Гүйцэтгэгч: “Хөшиг Уул ” ХХК
Гүйцэтгэх хугацаа: 2021-2023 он