АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛДВЭЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙН АЖИЛЛАЛАА

2021-03-23

Аймгийн Засаг даргын 2021 оны А/21 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг “Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн бүтээгдэхүүн баяжуулах, угаах, тээвэрлэх болон экспортод гаргах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” ажлын удирдамжийг батлуулсны дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр холбогдох байгууллагуудтай хамтран Сүмбэр сумын 1 дүгээр багт Аяганы гудамжинд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглалтанд хяналт шалгалтыг хийн ажиллалаа.

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?