ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРАА 2 ЖИЛЭЭС ДЭЭШ ХУГАЦААНД АШИГЛААГҮЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ТУХАЙН ГАЗРЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ СОНСОХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА.
2025-01-04



Аймгийн Засаг даргын 2024 оны А/447 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан 2024 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргаж ажилласан. Үүнд: Газраа 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй ИААНБ-ын сонсох ажиллагааны мэдэгдэлийг яаралтай бүрэн тарааж дуусгах, хариу тайлбарыг хуулийн хүрээнд авах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг эрчимжүүлж ажиллах, зарим шаардлагатай газруудад ажлын хэсгээр явж хээрийн тодруулга хийх, аймгийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын 15-ний дотор зохион байгуулсан ажлын тайланг эцэслэж танилцуулах талаар хуралдаж шийдвэрлээд байна.
Аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, ашиглуулсан нийт 146 нэгж талбарт 2 болон түүнээс дээш жил зориулалтын дагуу газраа ашиглаагүй байна.
ЭХ СУРВАЛЖ: ГАЗРЫН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Газрын удирдлагын хэлтсийн дарга Э.Баярмангнай
Утас: 88012061
Цахим шуудангын хаяг: govisumber@gazar.gov.mn
Санал асуулга