ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА” АЯНЫ ХҮРЭЭНД ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

2024-05-20

“Бүсчилсэн хөгжлийг дэмжих - Хариуцлагатай газрын харилцаа” жилийн хүрээнд “Хариуцлагатай газрын харилцаа” сэдэвт 2 сарын аяныг зохион байгуулан ажиллаж байна. 
Аяны хүрээнд газрын харилцааны салбарт хийгдэж буй томоохон өөрчлөлтүүд, Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд газрын харилцааны зүгээс хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Зөрчлийн тухай хууль, аймаг орон нутгийн төлөвлөлт шинэчлэлтүүдийн талаарх мэдээ мэдээллүүдийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хуваарь гарган танилцуулж байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 11 албан хаагчдад сургалт, мэдээллийг өгч газартай холбоотой 11 ширхэг гарын авлага тараалаа.

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?