АЧАА ӨРГӨХ КРАН, ТӨРӨЛ БҮРИЙН ӨРГҮҮРИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙГДЭНЭ

2020-08-03

Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зохион байгуулж буй Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн сарын аяны ажлын хүрээнд: Барилга угсралт дээр ажиллаж байгаа авто кран, өргөх механизмийг баталгаажуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.  Ажлын хүрээнд Өргөх байгууламж 4.2 заалтын чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ чиглэлээр хэмжилт туршилт, угсралт засвар үйлчилгээ үзүүлэх эрх бүхий “КМС” ХХК-тай хамтран ажиллахаар санал тавьж 2020 оны 8 дугаар сард Говьсүмбэр аймагт ирж өргөх байгууламжийн хэмжилт туршилт, засвар үйлчилгээ баталгаажуулалтын ажлыг хийнэ.                                      

Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжид ажиллаж байгаа авто кран, люлка баталгаажуулахаар саналаа өгөөд байна. Бусад иргэн аж ахуй нэгж байгууллага өргөх механизмаа баталгаажуулахыг хүсвэл Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилгын асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрдалайтай холбогдоно уу утас: 70543387,88087495

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?