ХАЛУУН УСНЫ БАРИЛГА
Захиалагч: АЗДТГ Барилга захиалагчийн хяналт: Аймгийн ГХБХБГ
Зураг төсөл: “Баярмега” ХХК Гүйцэтгэгч: “Юу Би Жи” ХХК
Гэрээний хугацаа: 2022.11.25-2023.12.25 Гэрээний дүн: 350,085,067
Барилгын мэдээлэл: Цутгамал төмөр бетон каркас хийцлэлтэй. 1 давхар хавтгай дээвэртэй барилга, энгийн 6 душтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэний душ, гэр бүлийн душтай, бусад үйлчилгээний заал өрөө тасалгаатай байхаар төлөвлөсөн барилга юм.
Барилгын ажлын гүйцэтгэл: 2024.01.30-ны өдрийн байдлаар Барилга угсралт гадна ИШС ажил бүрэн дууссан дотор сантехник цахилгааны тоноглол суугдаагүй заслын ажил 95 хувьтай нийт барилгын ажлын гүйцэтгэл 97 хувийн гүйцэтгэл ажиллаж байна. Барилгын талбайд заслын 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баригад ажиллаж байна. захиалагчийн хяналтын инженерээр ГХБХБГ-н Барилгын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрдалай ажиллаж заслын ажилтай холбоотой ажил сайжруулах зарим зөвлөгөө зөвлөмжийг өгсөн. Гүйцэтгэгч байгууллагаас 2024 оны 2 дугаар сарын 2 дах долоо хоногт улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.