ХАЛУУН УСНЫ БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай Аймгийн ЗДТГ-ын захиалгатай Сүмбэр сумын 2 дугаар багт баригдах Халуун усны барилгын ажлыг “Юу Би Жи” ХХК 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Барилгын талбайд тус компанийн зөвлөх инженер н.Нямдаваа, захирал Х.Сонинхүү мэргэжилтэн болон туслах 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
2022 оны ажлын гүйцэтгэл: цутгамал төмөр бетон аяган суурийн ажил, туслах ханын доорхи цутгамал суурийн ажил бүрэн хийгдсэн бетон шал шалны дулаалга цэвэр бохир усны шугам -+0,00 түвшинээс дооших угсралтын ажил хийгдээд байна. 1-р давхарын цутгамал төмөр бетон каркасын ажил хийгдэж дууссан. Ажил гүйцэтгэх хугацаанд тулгарсан хүндрэлтэй асуудлууд: - Гүйцэтгэгч байгууллагын санхүүгийн чадамж - Барилгын материалын үнийн өсөлт - Ажлын зургийн зөрүүтэй байдал, алдаа дутагдал /БА,ББ/ -Бетон зуурмагийн узель бетон нийлүүлэлт удаашралтай, дээрхи хүндэрлээс хамаарч ажил удааширч он дамжин хэрэгжих шалтгаан болсон.
Барилга захиалагчийн хяналтаас: -Суурийн бетон бэлтгэлийн доорхи буурь хөрсийг давтан нягтруулсан -Хэрэглээний халуун ус, цэвэр усны шугамын дулаалга хийлгэсэн, -1-р давхарын цутгамал төмөр бетон баганын арматурчлал зөрүүлэг дутуу хийсэн байсаныг нормын дагуу гүйцэтгүүлсэн. -Бохир усны цэвэр усны гаргалгааг ажлын зурагт заасан түвшинээс дээр угсарсан байсаныг доошлуулж зургийн дагуу хийлгэсэн.