2 дугаар улирлын өргөдөл, гомдол барагдуулалтын тайлан
2016.06.30
ГХБХБГазарт 2016 оны 2 дугаар улирлын байдлаар албан хаагчдаас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 147 өргөдөл манай байгууллагад ирүүлсэн байна. Үүүнээс: газрын үйл ажиллагаатай холбоотой 125, удирдах албанд.15, барилгын хэлтэст 7 өргөдөл тус тус ирсэн байна.
Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 91,1%-тай байна.
Удирдлагын хэлтэст 15 өргөдөл ирсэнийг хуулийн дагуу хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн 15
Барилгын хэлтэст: 7 өргөдөл ирсэнийг хуулийн дагуу хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн 7
Газрын харилцааны асуудлаар ирсэн өргөдөл, санал, гомдол шийдвэрлэсэн байдал:
Газар өмчлөх болон газар эзэмших, ашиглахтай холбоотой өргөдлүүдийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээг авч ажилласан. Үүнээс:
- Говьсүмбэр аймагт газар өмчлөн аваагүй гэсэн тодорхойлолт авахыг хүссэн нийт 18 иргэний өргөдөлд тухай бүр нь хариуг өгч шийдвэрлэсэн.
- Газар өмчлөх эрх шилжүүлэх 10 өрхийн өргөдөл ирүүлсэнээс 10 өрхийн өргөдлийг шийдвэрлээд байна.
- Газар эзэмших эрхийг шилжүүлэх 14 өргөдөл хүлээн авснаас аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн 12, шийдвэрлэх шатандаа 2 өргөдөл байна.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах 1 өргөдөл ирүүлснээс шийдвэрлэх шатандаа ажиллаж байна.
- Газар барьцаалах 35 өргөдөл ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн
- Газраа баталгаажуулах өргөдөл 10 иргэн ирүүлснээс 1 өргөдлийг шийдвэрлэсэн, 9 иргэний өргөдлийг шийдвэрлэх шатандаа ажиллаж байна.
Газар хэмжүүлэх нийт 34 иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл ирснээс 34 иргэн, аж ахуйн нэгжийн газрын хэмжилт хийж, кадастрын зургаар баталгаажуулж авсан.
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ өвлөн авах 1 иргэний хүсэлт ирснийг шийдвэрлэх шатандаа ажиллаж байна.
- Газрын зориулалт өөрчлөх тухай 2 өргөдөл АЗДТГ-аас Ц.Нэргүй, Ч.Болормаагийн өргөдлийг шилжүүлэн ирүүлсэн.
Шийдвэрлэсэн: Иргэн Нэргүй нь газрынхаа зориулалтыг өөрчлөх тухай хүсэлтээ тодорхойгүй хугацаагар хойшлуулан өргөдлөө буцаан авсан.
Ч.Болормаагийн хүсэлтийг Аймгийн Засаг Даргын 2015.12.31-ний өдрийн А/391 дугаар захирамжаар шийдвэрлэв.
Тайлан бичсэн Д.Ариунчимэг
Хянасан: Дарга С.Мөнхгэрэл