Баянтал суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа
2018-04-01


Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллах 2018 оны гэрээг байгуулсны дагуу Баянтал суманд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан ажиллалаа.
Тус өдөрлөгөөр иргэд олон нийтэд байгууллагын хийж буй томоохон ажлууд болон холбогдох хууль журмын нэмэлт өөрчлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт зэрэг холбогдох чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэснээс гадна давхардсан тоогоор 53 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүллээ. Үүнд:
- 15 иргэнд гарын авлага, тараах материал тарааж, зөвлөгөө өгсөн
- 4 иргэн , 1 аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлийн газарт хэмжилт хийж эргэлтийн цэгийг нь газар дээр нь тэмдэглэн өгөв
- 26 иргэнд газар өмчлөлийн материал хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулан авахыг зөвлөн ажиллалаа.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга