Шивээговь суманд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
2018-04-01



Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллах 2018 оны гэрээг байгуулсны дагуу Шивээговь суманд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулан ажиллалаа.
Тус өдөрлөгөөр иргэд олон нийтэд байгууллагын хийж буй томоохон ажлууд болон холбогдох хууль журмын нэмэлт өөрчлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт зэрэг холбогдох чиглэлүүдээр мэдээ, мэдээлэл бэлтгэн хүргэснээс гадна давхардсан тоогоор 69 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүллээ. Үүнд:
- 48 иргэнд гарын авлага, тараах материал тарааж, зөвлөгөө өгсөн
- 5 иргэний хүсэлтийн дагуу өмчлөлийн газарт хэмжилтийг хийж, эргэлтийн цэгийг нь газар дээр нь тэмдэглэн өгсөн
- 16 иргэнд газар өмчлөлийн материал хүлээлгэн өгч үл хөдлөх хөрөнгөө баталгаажуулахыг зөвлөн ажиллалаа.
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга