ХӨНГӨН БЕТОН
Хөөсөн бетоны гарал үүсэл
1911 онд инженер Байер (Дани Улс) барьцалдуулагч бүхий зуурмалыг хөөстэй холих замаар сүвэрхэгжүүлсэн бетон гарган авах анхны аргыг санаачилсан. 1923-1925 онуудад Герман ба бусад орнуудад энэ аргаар практикт хөөсөн бетоныг бэлтгэж эхэлсэн байна. Энэ хугацаанд төрөл бүрийн хөөс үүсгэгчтэй , янз бүрийн эрдэс түүхий эдийн төрлөөр бетоныг гарган авч олон тооны патент , шинэ шинэ гэрээ гарсан байна. Олон улсад хөөсөн бетонд тусгайлан янз бүрээр /целленбетонн , изобетон , бетосел/ зэргээр нэрлэн гаргаж байна. Орос улсад 1928 оноос эхлэн сийрмэг бетоныг хэрэглэх ба үйлдвэрлэх хүрээнд системчилсен судалгааг явуулсан байна. М.Н.Гензлер, Б.Н.Кауфман, К.И.Шульц нар 1930-аад оны эхнээс барилга угсралтын талбайн нөхцөлд автоклавын бус цутгамал хөөсөн бетоныг гарган авч барилгын практикт нэвтрүүлсэн байна. 1930 оны дунд үед автоклавын хөөсөн бетон ба хөөсөн царууцын заводын технологийн үндэсийг тавьсан байна. Автоклавын хөөсөн бетон эдлэлийг анх 1939-1940 онд Новосибирск , Челябинскид бэлтгэсэн байна. Манай орны нөхцөлд хөөсөн бетон үйлдвэрлэх түүнийг хэрэглэх судалгаа , шинжилгээ туршилтын ажил 2000 оноос эрчимтэй хийгдэж үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн.
Хөөсөн бетоны шинж чанар
Хөөсөн бетоныг өндөр маркийн , барьцалдах чадвар сайтай цемент , шаварлаг хольц багатай элс бүхий хөөс үүсгэгч бодистой эсвэл тусад нь үүсгэсэн хөөстэй хольж хатууруулан гаргаж авна. Хөөсөн бетон нь бүтэц ба эзэлхүүний жингээрээ хөнгөн бетоны нэгэн төрлийн сүвэрхэг бетоны ангилалд багтах бөгөөд ижил төстэй болох хөнгөн (автоклавын буюу хийт бетон ) бетоноос ялгагдах хэд хэдэн онцлог давуу шинж чанартай.
Гол шинж чанар :
Хөөсөн бетоны гол давуу шинж чанар нь cүвэрхэг бүтэц бөгөөд сийрмэг бетонд хий үүсэхдээ дэгдэмхий чанараараа дээш чиглэсэн байрлалаар нэвт байрлалтай агаарын сувгуудыгбүтэцдээ үүсгэсэн байдаг.
Харин хөөсөн бетоны дотор жигд тархан байрласан агаарын бөмбөлгүүд нь хаалттай , нэг нэгээсээ тусгаарлагдсан байдаг. Үүний улмаас адил нягттай 2 бетоныг усанд хийхэд хөөсөн бетон усны гадаргуугаар хөвдөг, хөнгөн бетон ёроолд нь живдэг. Ус шингээлт багатай энэ чанар нь дулаан тусгаарлах , хүйтэнд тэсвэртэй гэх мэт шинж чанартай
Хийжүүлсэн бетон нь хөөсөн бетоноос нэг талаар давуу бөгөөд хоёул адил нягттай үед хийжүүлсэн бетоны бат бэх нь илүү байдаг. Мөн хөөсөн бетон хэврэг гэсэн үг биш бөгөөд хөөсөн бетон нь олон жил болсонч элэгдэж өгөршихгүй учир нь дулааны боловсруулалтанд ороогүй цемент нь хийн бөмбөлгөөр нэвчих чийгний үйлчлэлээр улам бат бэхтэй болдог.
Үзүүлэлт |
Хөөсөн бетон |
Хийт бетон |
Нягт кг/м” |
300-1200 |
400/500-700/800 |
Сүвэрхэгжилтийн бүтэц |
Хаалттай |
Хаалттай |
Уураар жигнэх |
Шаардлагагүй |
Зайлшгүй |
Дурын хэлбэртэй хийц хийх |
Боломжтой |
Боломжгүй |
Дуу чимээ тусгаарлах |
Сайн |
Сайн |
Дулаан тусгаарлах |
Сайн |
Сайн |
Галын тэсвэрлэлт |
Сайн |
Сайн |
Олон жилийн эдэлгээ |
Сайн ердийн бетон шиг бэхжинэ |
МУУ |
Ус шингээлт |
Нормын хэмжээнд чийгнээс хамгаалах шаардлагагүй |
Ус шингээлт их учир хамгаалалт шаардлагатай |
Өөрөө хатуурах |
Ердийн орчинд хатуурна |
Боломжгүй |