ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 100 ОРТОЙ НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГЫН АЖИЛ

2020-04-08
  • Төслийн нэр: 100-ортой нэгдсэн эмнэлэг                                                                              
  • Байршил: Сүмбэр сум 1-р баг Нэгдсэн эмнэлэгийн баруун талд                                  
  • Захиалагч: ЭМЯ                                                                                                                          
  • Зураг төслийн байгууллага “Автор” ХХК                                                                            
  • Захиалагчийн хяналт: БХТөв, Аймгийн ГХБХБГазар                                                     
  • Гүйцэтгэгч: “Тэргүүн чансаа” ХХК                                                                                             
  • Төсөвт өртөг: 8.392.839.778 төгрөг                                                                                               
  • Хүчин чадал, хийц: 100 ортой, 5 давхар төмөр бетон каркас 2 блок А-блок зоорийн давхартай 38.4м* 20.4м, Б-блок 25.6мх*24м

           Ажлын гүйцэтгэл:  А, Б Блокын төмөр бетон каркасын ажил 100% дууссан гадна болон дотор өргийн ажил 50%, цонх суулгах ажил 70%-тай дээвэр өрлөгийн ажлын материал 100% татагдаж талбайд буусан байна. ажлын гүйцэтгэлтэй танилцах явцад өргийн ажил хүзүүвч, гадна довжоо пандусын ажил хийгдэж байгаа тул БНбД 51-02-05 Өрөгт бүтээц/ цутгамал төмөр бетоны ажлыг /БНбД 52-02-05 Цутгамал төмөр бетон бүтээц/ заасан нормын чанд мөрдөж ажиллах талаар зөвлөмж өгч, Мөн талбайд буусан материал блок, тоосго, хар цаас, цонх зэргээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжилүүлэхээр болов. Захиалагчийн хяналтаар: аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Отгончимэг, БХБХ-ийн дарга Б.Даваажаргал, ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрдалай, мэргэжилтэн Д.Отгонгэрэл нар ажиллаа. 2020.04.07-ны өдөр

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?