Говьсүмбэр аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотгол, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд иргэдийн саналыг авлаа




Говьсүмбэр аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, Баянтал, Сүмбэр, Шивээговь суманд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хийхээр аймгийн ЗДТГ-аас зарласан тендерт "Лапланд-Эко" ХХК шалгарч ажлыг гүйцэтгэж байна. "Лапланд-Эко" ХХК нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тодотгол, сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах саналыг 2017 оны 10 дугаар сарын 05, 06, 07-ны өдрүүдэд аймаг, Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын удирдлагууд, хоршоо, нөхөрлөл болон Сүмбэр сумын 4, 5, 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар малчид, иргэдэд танилцуулан төлөвлөгөөний төсөлд санал авлаа.
Төлөвлөгөөний төслийг танилцуулах ажлын хэсэгт "Лапланд-Эко" ХХК-ийн ажилтан Н.Уламсайхан, хяналтаар ГЗБГЗЗГ-аас мэргэжилтэн Н.Мөнхөө, Ж.Энхчимэг, аймгийн ГХБХБГ-ын ГЗБ-ын төлөвлөлт, газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг нар оролцон ажиллав. Иргэдийн нийтийн хурлаас гарсан саналуудыг төлөвлөгөөний төсөлд тусган өөрчлөлт оруулан 2017 оны 12 дугаар сард аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн төлөвлөгөөнүүдийг хүлээлгэн өгнө.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар