Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын урилга
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны А/130 дугаар захирамжийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрийн 2 байршилд төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
1-р байршил: 3 дугаар баг. Аймгийн ЗДТГ-ын гараажийн хашааны зүүн талд цэцэрлэгийн барилга барих зориулалтаар 0,2 га газрыг 15 жилийн хугацаатайгаар,
2-р байршил: 3 дугаар баг. “Green house” хоолны газрын урд талын машин угаалга өргөтгөн авто угаалга, уурын угаалга, авто сэлбэг худалдаа, авто засварын зориулалтаар 0,15 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ашиглуулахаар тус тус зарлаж байна. Төсөл сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах хугацаа: 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 12.00 цаг хүртэл бүртгэж, битүүмжилсэн байдлаар аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 104 тоот өрөөнд хүлээн авна.
Төсөл сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалыг нээх хугацаа: Төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 14.00 цагт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг оролцогчдын төлөөллийг байлцуулан аймгийн Засаг даргын тамгын газрын 2 дугаар давхарын хурлын танхимд нээнэ. Эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хил заагийг харуулсан зураг 1 дүгээр байршил 2 дугаар байршил Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ: 10000 төгрөг Төсөл сонгон шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд, архитектур төлөвлөлтийн даалгавар, гэрээний ерөнхий болон техникийн нөхцөл, барилга барих хугацаа, төсөл сонгон шалгаруулах журмаар олгох газрын хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем нь төслийн баримт бичигт хавсаргагдана. Төслийн баримт бичгийг бичгээр хүсэлт гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 250000 төгрөгөөр аймгийн Засаг даргын тамгын газрын ГХБХБГ-ын 104 тоот өрөөнөөс авна. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, ГХБХБГ-ын 104 тоот . Харилцах утас: 70543023, 99058262 - See more at: http://govisumber.gazar.gov.mn/pages/655#sthash.lwxH9Dso.dpuf