Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтын мэдээ
ШИВЭЭГОВЬ СУМЫН 1 ДҮГЭЭР БАГ, 14 ДҮГЭЭР БАЙРНЫ ХОЙД ТАЛД “ЭМИЙН САН”-ГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН АЖЛЫН МЭДЭЭ
/ГСА-ШГ-ТСШ-01/2017/ ДУГААРТАЙ
Сумын Засаг даргын 2017 оны А/51 тоот захирамжаар зарлагдсан1 дүгээр баг, 14 дүгээр байрны хойд талд “Эмийн сан”-гийн барилга барих зориулалтаар 0.12 га газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг Сумын Засаг даргын 2017 оны А/84 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд хуралдан дараах шийдвэрийг гаргасан.
Төсөл сонгон шалгаруулалтанд нийт 2 Аж ахуйн нэгж бичиг баримт ирүүлсэнээс
- Говийн сондор ХХК нийт - 392 оноо,
- Оргил дэнж ХХК нийт- 407 оноог төсөл шалгаруулах ажын хэсгийн гишүүдээс тус тус авсан байна.
Иймд Оргил дэнж ХХК-тай Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтооллын 2 дугаар хавсралт “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 10 дахь заалтын дагуу Сумын Засаг даргын 2017 оны А/97 тоот захирамжаар Оргил дэнж ХХК-д “Эмийн сан”-гийн зориулалтаар 0,12 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.