2 дугаар улирлын өргөдөл, гомдол барагдуулалтын тайлан

2016-06-27
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны
          2 дугаар улирлын өргөдөл, гомдол барагдуулалтын тайлан

 

2016.06.30

ГХБХБГазарт 2016 оны 2 дугаар улирлын байдлаар албан хаагчдаас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 147 өргөдөл манай байгууллагад ирүүлсэн байна. Үүүнээс: газрын үйл ажиллагаатай холбоотой 125, удирдах албанд.15, барилгын хэлтэст 7 өргөдөл тус тус ирсэн байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 91,1%-тай байна.

Удирдлагын хэлтэст 15 өргөдөл ирсэнийг хуулийн дагуу хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн 15

Барилгын хэлтэст: 7 өргөдөл ирсэнийг хуулийн дагуу хугацаанд шийдвэрлэн хариуг хүргүүлсэн 7

Газрын харилцааны асуудлаар ирсэн өргөдөл, санал, гомдол шийдвэрлэсэн байдал:

Газар өмчлөх болон газар эзэмших, ашиглахтай холбоотой өргөдлүүдийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээг авч ажилласан. Үүнээс:

  • Говьсүмбэр аймагт газар өмчлөн аваагүй гэсэн тодорхойлолт авахыг хүссэн нийт 18 иргэний өргөдөлд тухай бүр нь хариуг өгч шийдвэрлэсэн.
  • Газар өмчлөх эрх шилжүүлэх 10 өрхийн өргөдөл ирүүлсэнээс 10 өрхийн өргөдлийг шийдвэрлээд байна.
  • Газар эзэмших эрхийг шилжүүлэх 14 өргөдөл хүлээн авснаас аймгийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн 12, шийдвэрлэх шатандаа 2 өргөдөл байна.
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах 1 өргөдөл ирүүлснээс шийдвэрлэх шатандаа ажиллаж байна.
  • Газар барьцаалах 35 өргөдөл ирүүлснийг тухай бүрд нь шийдвэрлэсэн
  • Газраа баталгаажуулах өргөдөл 10 иргэн ирүүлснээс 1 өргөдлийг шийдвэрлэсэн, 9 иргэний өргөдлийг шийдвэрлэх шатандаа ажиллаж байна.

Газар хэмжүүлэх нийт 34 иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл ирснээс 34 иргэн, аж ахуйн нэгжийн газрын хэмжилт хийж, кадастрын зургаар баталгаажуулж  авсан.

  • Газар эзэмших эрхийн гэрчилгээ өвлөн авах 1 иргэний хүсэлт ирснийг шийдвэрлэх шатандаа ажиллаж байна.
  • Газрын зориулалт өөрчлөх тухай 2 өргөдөл АЗДТГ-аас Ц.Нэргүй, Ч.Болормаагийн өргөдлийг шилжүүлэн ирүүлсэн.

Шийдвэрлэсэн: Иргэн Нэргүй нь газрынхаа зориулалтыг өөрчлөх тухай хүсэлтээ тодорхойгүй хугацаагар хойшлуулан өргөдлөө буцаан авсан.

Ч.Болормаагийн хүсэлтийг Аймгийн Засаг Даргын 2015.12.31-ний өдрийн А/391 дугаар захирамжаар шийдвэрлэв.

                  

                          Тайлан бичсэн                                          Д.Ариунчимэг

                          Хянасан: Дарга                                         С.Мөнхгэрэл

 

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?