Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны мэдээ

2018-01-02
                    ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ
ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР 2 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
 

      Баянтал сумын  Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дахин дуудлага худалдааг интернетээр 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Газрын цахим биржийн mle.mn”хаягаар зохион байгуулан ажиллалаа.

      1 дүгээр байршил буюу “Оюут боржигон” цайны газрын хойд талд оролцох хүсэлт ирээгүй болно.

      2 дугаар байршил буюу Лүн уулын баруун хойд хормойн байршилд 1 оролцогч буюу “Церкон Геологи” ХХК-нь хамгийн өндөр үнийн саналаар буюу 20200000 /Хорин сая хоёр зуун мянган/ төгрөгийн үнийн санал ирүүлж ялагчаар тодорлоо. 

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Байгууллагын цахим хуудасны бүтэц загвар таньд таалагдаж байна уу?