СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-10-24
Сумдын газрын даамлуудыг чадавхижуулах, туршлага солилцуулах, кадастрын мэдээллийн санд тулгалт хийж, нөхөн бүрдүүлэх сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна. Уг сургалтаар даамлуудад арга зүйн зөвлөгөө өгч, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд анхаарах асуудал, кадастрын мэдээллийн сангийн нөхөн бүрдүүлэлт, газрын төлбөрийн цахим мэдээллийн санг хөтлөх чиглэлээр болон холбогдох бусад чиглэлүүдээр харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.
Мөн сургалтын үеэр байгууллагын албан хаагчдын дунд спортын 4 төрлөөр нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүллээ.
Санал асуулга